Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 02 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 19,6 – 20,8 градус , бусад сумдын нутгаар 11,0 – 16,2 градус хүйтэн байлаа. Батцэнгэл, Хашаат, Жаргалант,Өгийнуур, Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 3,0 градусаар дулаан, Эрдэнэмандал, Тариат, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 1.7 - 2.5 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна.
Агаарт өдөртөө Төвшрүүлэх, Хашаат, Жаргалант, Батцэнгэл, Хотонт, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Хотонт, Цэцэрлэг, Хайрхан сумдын нутгаар 6,0 -11,0 градус , бусад сумдын нутгаар 0,0 – 2,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, ӨндөрУлаан, Чулуут, Хангай, Өгийнуур, Өлзийт сумдын нутгаар 31,0 -38,0 градус, Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан, Хотонт, Булган сумдын нутгаар 26,0 – 30,0 градус, бусад сумдын нутгаар 22,0 -25,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Тариат, Батцэнгэл, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байв.
Хөрсний гадаргын температур: :Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 12,0 – 19,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган сумын нутгаар 19,0 градус , бусад сумдын нутгаар 9,0 – 14,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар 31,0-38,0 градус, бусад сумдын нутгаар 25,0 – 29,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 0,7 – 8,1 мм тунадас орсон байв. Хамгийн их нь ӨндөрУлаан суманд 8,1 мм, хамгийн бага нь Эрдэнэбулган сумын нутгаар 0,7 мм тунадас орсон байв. Аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5 - 16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 16 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Хашаат, Жаргалант, Хайрхан, Өгийнуур, Булган сумдын нутгаар 1 – 2 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байлаа. Цасны дундаж өндөр Өлзийт сумын нутгийн хойд болон өмнөд хэсгээр 10 см, хойд баруун хэсгээр 12 см, зүүн хэсгээр 8 см, Цэцэрлэг сумын нутгийн зүүн, өмнөд хэсгээр 6 - 8 см, хойд хэсгээр 20 см, баруун хэсгээр 10 см, Жаргалант сумын баруун, зүүн, өмнөд хэсгээр 20 см, хойд хэсгээр 4 см, бусад сумдын нутгаар 1- 9 см , цасны дундаж нягт 0,15- 0,19 г/см3 байлаа.Цэцэрлэг сумын нутгаар зудархуу, Жаргалант сумын нутгаар цагаанаар зудархуу байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, мал нэмэгдэл өгөх зэрэг ажлууд явагдаж байлаа. Энэ арав хоногийн мэдээгээр мал өвөлжилтийн байдал Жаргалант, Цэцэрлэг, Өлзийл сумдын нутгаар хүндэрсэн байв Тариат, Төвшрүүлэх, Жаргалант, Батцэнгэл, Хотонт, Хайрхан сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байв.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа